“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан мисс Ц.Энхжин өнөөдөр 15:00 цагт эх орондоо ирлээ.
Мисс Ц. Энхжингийн аав гавьяат тамирчин Б. Цэвээндаш сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг 67 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо. Энэхүү тэмцээнийг дэргэдээс нь үзэхэд их сайхан байдаг юм байна.
Миний охины хувьд маш богинохон нэг сарын хугацаанд энэ олон ажлыг амжуулж түүхэн амжилт гаргалаа. 67 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээнээс гурван цомын эзэн боллоо.
Дараа дараагийн Монголын мисс шалгаруулах тэмцээнээ жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулах нь зөв болов уу?
Охиноороо, Монголчуудаараа маш их бахархлаа. Өвөг дээдсээрээ, Монгол хүн болж төрснөөрөө их омогшлоо. Охиныг минь дэмжиж байсан бүх Монголчууддаа маш их баярлалаа” гэлээ.