Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтаасан этгээдийг баривчилжээ

Баянзүрх дүүргийн XXIII хороо Хужирбулангийн замд улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтсан хэрэг өчигдөр гарчээ. Хохирогч нь Өвөрхангай аймаг харьяат 22 настай эрэгтэй байсан аж. Осол гаргасан жолооч зугтаж яваад Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны Баяндөхөмийн гүүрэн дээр онхолджээ. Тэрбээр онхолдсон автомашинаа орхин мөн л зугтсан байна. Харин цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, осол гаргасан “toyota prius-10” маркийн автомашины жолооч Г-г барихад согтуугаар тээврийн хэрэгсэл барих үедээ хэрэг үйлдэж, зугтаасан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг …