Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн

цас орно зурган илэрцүүд

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 14-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …