Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулжээ

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 341 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 1 осол гарч 5 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …