Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 40.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 15000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм. Энэ удаад оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, ажил олгогч байгууллагуудад хүний нөөцөө шинэ залуу боловсон хүчнээр өргөжүүлэх боломж олгох зорилгоор “Хөдөлмөр нэмье” хөдөлмөрийн яармагийг Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газартай хамтран МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр “Ажлын байрны зуучлал, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зөвлөгөө өгөхөөс гадна залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулж талархал гардуулсан юм. Тус хөдөлмөрийн яармагт ХУД, СБД, БГД-н хөдөлмөрийн хэлтэсүүд, 20 гаруй ажил олгогч байгууллагууд 1000 гаруй ажилтай байртайгаа оролцож байна.
Санал болгох мэдээ
Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …