“Сайхан бүсгүй” Фэйсбүүк группийн бүсгүйчүүд 50 сая төгрөгөөр Хан-Уул дүүрэг, Яармагийн эцэст байрлах 73-р цэцэрлэгт 110 мкв талбай бүхий өргөтгөлийг барьж өгчээ.
Тэд барилгын ажлыг өнгөрсөн 9-р сараас эхлэн гүйцэтгэж ашиглалтад бүрэн нийцсэн цэцэрлэгийг өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд олон сайхан сэтгэлт ээжүүдийн хандиваар цэцэрлэгийг барьсан гэдгийг онцолсон юм. “Сайхан бүсгүй” групп өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж, “Манна” асрамжийн төвд болон н.Цэлмэг охинд хагалгааны хандив цуглуулж өгсөн гээд томоохон ажлуудыг группийн 30 мянга гаруй эмэгтэйчүүдийн хандиваар хийсэн байна.