Аялагч Б.Сарантуяа Хойд туйл руу аялах эрхийн төлөө өрсөлдөж байна

Sarantuya Bayar-н зураг.
Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Европын орнуудаар аялах аялалыг зохион байгуулагч “The nomadic soul” компанийн үүсгэн байгуулагч, залуу аялаг Б.Сарантуяа “Fjallraven Polar” нэртэй хойд туйл руу аялах боломжийг олгодог экспедиц аялагчдын дунд санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан оролцогч Хойд туйлд зохиогдох нохой чарганы уралдаанд оролцох эрхтэй аж. Аялагч Б.Сарантуяа өөрийн цахим хуудастаа санал хураалтад монголчуудаа дэмжихийг уриалж “25 насандаа 25 улсаар аялана” гэх зорилго тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Одоогийн байдлаар зорилгодоо хүрэхэд ганцхан улсруу аялах дутуу байгаа бөгөөд Fjallraven Polar 2018 тэмцээнд оролцож, хойд туйлруу яван “25 нас – 25 улс” зорилгоо биелүүлэхийг үнэхээр их хүсэж байна” гэж бичжээ.

“Fjallraven Polar” бол жил бүр Хойд туйлд 200 гаруй сургуультай нохойтой 300км аялалд явдаг томоохон хэмжээний аяллын үйл ажиллагаа бүхий тэмцээн юм. Аяллын багийн гишүүн болохыг хүссэн хүмүүс http://polar.fjallraven.com/-д бүртгүүлэн, аялалд, тэр дундаа уулын спортод туршлагатай болохоо харуулсан бичлэгээ оруулж хүмүүсээс санал авдаг дүрэмтэй олон улсын чарганы уралдаан юм.

Санал өгөхийг хүсвэл энд дарна уу

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …