Гоо сайхны анхны тэмцээнийг хамгийн анх Эртний Грект бодож олсон гэлцдэг. Үнэхээр Олимпийн бурхад болох Гера, Афина, Афродита нарын тухай маргааныг мэдэхгүй хүн үгүй. Тэднийг шүүгчид Парист байсан бөгөөд гол шагнал нь гэж ганцхан алим өгч байсан гэдэг. Эндээс л хэрүүлийн алим гэдэг үг гарсан гэх.
Тэгвэл орчин цагт гоо сайхны тэмцээнүүд олширч, тэр хэрээр хамгийн хамгийн гэсэн бүхэнд өрсөлдөгчдийн тоо өссөөр байна. Эдгээр тэмцээний дотор гоо сайхны өвөрмөц тэмцээн олон бий.
Мина мисс
Камбожид иргэний дайнаас хойш хуучин мина, бөмбөг маш их үлдэж, 44 мянга орчим хүн тахир дутуу болжээ. Тиймээс зураач Мортен Траавик тус улсын энэ асуудалд анхаарал хандуулах, хүн бүрт өөрийгөө “хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам” гэдгийг мэдрүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг анх санаачилжээ.
Ангол, Камбожид “Явган цэргийн эсэрг минаны мисс”-ийг сонгодог. Газарт булсан минанаас амьд гарсан бүсгүйчүүд энэхүү тэмцээний шагналд яг өөрт нь тохирсон протез авах эрхтэй болдог байна.
Гоо сайхны мэс заслын мисс
Унгарт 2009 онд гоо сайхны мэс заслын амжилтаар үзүүлэх уралдаан зохион байгуулснаар эхэлж байжээ. Тус тэмцээнд өрсөлдөгч охид энгийн ботоксоор оролцоно гэж байхгүй. Харин ч том хөх, тонтгор сайхан өгзөг, тэгш хөлтэй болохын тулд гоо сайхны мэс заслын ширээн дээр хэвтсэнээ гайхуулцгаана. Энэ тэмцээнд гадаад төрх, орсон мэс заслынхаа чанараар тэргүүлсэн гоо бүсгүй Будапештэд байр бэлэглэжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу