Лорен 31 настай, АНУ-д амьдардаг. Бүсгүй өөрийн ажлаар бахархдаг. Эрүүл мэнддээ дэндүү анхаардаг ба түүнийгээ “инстаграмаар” бусад түгээхийг эрмэлздэг аж. Лорен Дрейн 16 настайгаасаа ажил хийж эхэлсэн гэнэ. Флорида хотын нэгэн эмнэлгийн зүрхний тасагт тэр найм дахь жилдээ асрагч хийж байна. Цайвар үстэй бүсгүй эрүүл мэндийнхээ төлөө хэтэрхий их санаа тавьдаг ба бүх чөлөөт цагаа спортын зааланд өнгөрөөдөг аж.
Эрүүл амьдралын үнэ цэнийг тэр бүхий л аргаар тухайлбал, 3.6 сая бүртгэгчтэй “инстаграмаараа” сурталчлахыг эрхэмлэдэг гэж Лорен ярьжээ. Эмнэлэгт ажилласан хугацаандаа атлетик бие галбиртай хүмүүс ямар нэгэн өвчинд нэрвэгдсэн байхыг би ганц ч удаа хараагүй гэж тэр өгүүлэв. Тэр өмнө нь тарган, онцгүй харагддаг байсан гэнэ. Байнгын сөрөг дарамттай байдлаасаа тэр салан амьдралын хэм хэмжээгээ өөрчлөхөөр шийдсэн байв.
Олон нийтийн сүлжээгээр алдартай болсны улмаас түүнд нэмэлт дажгүй орлого орох болсон ч ажлаа орхихгүй гэж тэр ярьжээ. Америкчууд энэ бүсгүй одоо дэлхийн хамгийн дур булаам эмнэлгийн асрагч гэж нэрлээд байна. Алдар нэртэй болж байгаа нь түүнд огт саад болдоггүй харин ч эсрэгээр тус болдог гэжээ.
үргэлжлэлийг энд дарж уншина уу