Махны үнэ бага зэрэг буурчээ

Махны үнэ зурган илэрцүүд

Үндэсний статистикийн хорооноос /2017.11.22/-ны мэдээллээр хүнсний гол нэрийн барааны үнийг танилцуулжээ. Тухайлбал 2017 оны 11-р сарын 22-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 6.6 хувь, үхрийн ястай махны үнэ 4.0 хувь, үхрийн цул махны үнэ 1.5 хувь, ямааны ястай махны үнэ 8.9 хувь, адууны ястай махны үнэ 1.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул мах, ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 11-р сарын 22-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5380 төгрөг, үхрийн /ястай/ мах 6665 төгрөг, үхрийн цул мах 8155 төгрөг, адууны /ястай/ мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3765 төгрөгийн үнэтэй байв. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сарынхаас өөрчлөлтгүй гэж мэдээллээ.

Үндэсний Статистикийн Хороо-н зураг.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …