Кэтрин, Кембрижийн гүнгийн авхай
Кэтрин Миддлтон 2011 онд Вильям ханхүүтэй гэрлэсэн ба тэдний хурим хааны удмын хамгийн тансаг хуримын нэг нь байсан. Өнөөдөр тэд 2 хүүхэдтэй болсон ба Кэтрин сайн санааны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Тэр хэдийнээ Time сэтгүүлийн тодорхойлсон дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд ороод байна. Түүний нүүр будалт дунд зэргийн бүрхүүл үүсгэгч суурь энгэсэг, хүрэн өнгийн нүдний хүрээлэгч ба зөөлөн өнгийн хацар өнгөлөгчөөс бүрддэг. Мөн түүний үсний төгс хэв маяг үргэлж үзэсгэлэнтэй харагддаг.
Йорданы хатан хаан Рания Аль-Абдулла
Тийм ээ тэр гүнж биш, тэр бол хатан хаан. Рания Аль-Абдулла нь нийгмийн үйл ажиллагаагаараа Ойрх Дорнын хамгийн идэвхтэй эмэгтэйчүүдийн нэг байхын зэрэгцээ жинхэнэ гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг юм. Тэр бүдэг сарнай өнгийн уруул ба тод хүрээтэй нүдээрээ дэлхийд алдаршсан.
Нигерийн гүнж Кеиша Омилана
Нигерийн ханхүү Кунле Омилана анхны харцаар Кеишад дурлажээ. Загвар өмсөгч байсан тэр өнөөдөр сайн санааны үйл ажиллагаагаараа дэлхийд алдартай.
Тайландын гүнж Сириваннавари Нариратана
Өв залгамжлагч ханхүү Маха Валчиралонгкорнын охин Сириваннавари Нариратана бол Парисын загварын долоо хоногийн байнгын зочин юм. Тэр нүүр будалтын хамгийн шинэлэг чиг хандлага болон тод өнгөнүүдэд дуртай ба маш нарийн мэдрэмжтэй нэгэн.