Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралын зорилготой байдаг. Зарим хүн чадах чинээгээрээ бусдад туслахыг хүсдэг бол зарим хүн ур чадвар, авьяас билгээ гаргаж бүтээл туурвил хийхийг хүсдэг. Ямар ч хүсэл мөрөөдөлтэй байлаа гээд зүгээр сууснаар хэзээ ч биелэхгүй. Бас бишрэн хүндэлж, урам зориг авдаг хүнтэй байх хэрэгтэй. Хүмүүс төрсөн ордноосоо хамаарч өөр өөр зан араншин, өөр өөр сонирхолтой байдаг. Тэгвэл орд болгонд зориулсан амьдралдаа мөрдвөл зохих ямар сургаалиуд байдгийг сонирхъё.
Хонь
Та аливааг үргэлж төлөвлөх албагүй. Заримдаа зүгээр л гүнзгий амьсгал авч тайвшраарай. Итгэ. Зарим зүйлээс өөрийгөө чөлөөл. Юу болохыг хар.
Үхэр
Шинэ зүйлийг итгэлтэйгээр эхлүүл. Аливаа шинэ зүйлд амжилт олно гэж өөртөө итгэн эхлүүлээд үз.
Ихэр
Ганцаараа явахаас битгий ай. Өөрийн аялалдаа дурла. Өөрийн аяллаа хүндэл.
Мэлхий
Аливаа зүйлийн сайн талыг нь олж харж сураарай.
Арслан
Уулзсан хүн бүртэйгээ эелдэг байх хэрэгтэй. Тэд ч бас таны огт мэдэхгүй ямар нэгэн хүнд зүйлийг даван туулах гэж хичээж байгаа.
Охин
Тайвшир. Өөртөө битгий хатуу ханд. Чи амьдарч байна, суралцаж байна. Өөрийгөө уучил.
Жинлүүр
Дуу хоолой тань чичирхийлж байлаа ч зөвхөн үнэнийг ярь.
Хилэнц
Бусад хүн өөрт тань итгэдэг байгаасаа гэж хүсч байвал өөрөө үнэнч хүн байгаарай.
Нум
Тэвчээр бол зөвхөн тэсээд, хүлээгээд байхын нэр биш. Энэ нь хүлээж байх зууртаа ч зөв хандлагаа барьж чаддаг байхыг хэлж буй хэрэг.
Матар
Бид энэ амьдралдаа бусдад туслах хэрэгтэй. Бусдад туслахын амтыг өөрийн чадахаараа амтлаарай.
Хумх
Хүнд бэрх зүйл тохиолдсон ч намуун зөөлөн байдлаа хадгалж сураарай. Энэ бол урам зориг болохоос сул дорой байдал биш юм.
Загас
Өөртөө итгэлгүй байдлаас өөр юу ч таныг хойш татахгүй.