Хоёр жилийн дотор 73 кг хассан охин Жиоржиа Несбит

 

Шинэ Зеландад амьдардаг Жиоржиа Несбит охин одоо 18 настай. Тэрээр 10 настай байхдаа 98 кг жинтэй байсан бол 15 настайдаа жин нь илүү нэмэгдэж 123 кг жинтэй болсон байсан байна. Жиоржиа охин өдөр тутмынхаа хүнсэнд ихэвчлэн түргэн хоол, шарсан тахиа, гаазтай ундаа, аягатай кекс иддэг байсан байна. Мөн хүүхдийн хувцас таардаггүй болохоор үргэлж ээжийнхээ хувцасыг өмсдөг байжээ. Хүнд жинтэй, бүдүүнээсээ болж бусдад гоочлогддог ч энэ нь түүнийг турахад тийм ч их нөлөө үзүүлээгүй байна. Түүнийг 16 настай байхад түүний ээж эмээг нь хэрхэн нас барсан талаар ярьж өгсөн байна. Түүний эмээ 22 настайдаа өнгөрсөн бөгөөд илүүдэл жингээсээ болж олон төрлийн өвчин тусч нас барсан байжээ. Энэ нь Жиоржиа охиныг маш их айлгаж ” Магадгүй би ч гэсэн удахгүй үхэх байх” гэсэн бодлыг төрүүлсэн байна.
Ингээд тэрээр найзынхаа тусламжтайгаар жингээ хасч эхэлжээ. Өдөр тутмын хоолны дуршлаа бага багаар өөрчилж эрүүл хүнс, хүнсний ногоо ихээр идэх болж 7 хоногт таван удаа фитнесст хичээллэх болсон байна. Мөн амралтын өдрүүдэд ууланд авирч илүү идэвхитэй амьдралыг эрэлхийлж эхэлжээ. Ингээд 18 сарын их хөдөлмөрийн дараа одоо тэрээр 50 кг болж 73 кг жинг биеэсээ хасч чаджээ.
Тэрээр “Гэр бүл минь байгаагүй бол би энэ бүхнийг хийж чадахгүй байсан. Жингээ хасахад чинь гэр бүл чинь л тусална. Чи хичнээн залуу, эрч хүчтэй байсан ч хэн нэгний сэтгэлийн дэмгүйгээр ямар нэгэн зүйлийг тууштай хийнэ гэдэг бүтэшгүй зүйл. Одоо манай гэр бүлийнхэн өдөр бүр эрүүл хооллодог. Энэ бидэнд ч, бидний ирээдүйд маш хэрэгтэй мэт санагддаг” гэжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …