Дуучин Т.Ариунаагийн бага хүү Б.Өнөболд “Cosmic” дууны клипэнд тогложээ

МУГЖ дуучин Т.Ариунаагийн бага хүү Б.Өнөболд ээжийнхээ шинэ уран бүтээл “Cosmic” нэртэй дуунд дүр бүтээжээ. Тухайлбал дуучин Т.Ариунаагийн “Cosmic” цомогт багтсан ижил нэртэй уран бүтээл өчигдөрхөн үзэгчдийн хүртээл болсон билээ.

Б.Өнөболд хэлэхдээ “Миний тоглосон хоёр дах клип энэ. Багадаа “Цасан аялгуу” дуунд анх тоглож байсан. Түүнээс хойш ээжийнхээ клипэнд дахин тоглож байна. Ээж надад хэлж байсан л даа клипэнд тоглуулна гэдгийг. Эхэндээ гоё санагдсан. Клипэнд тоглох хэцүү байсан ч гоё санагдаж байсан. Аавдаа хэлээгүй нууцаар тоглосон. Нууцаа дэлгэчих шиг боллоо” гэв. Түүний тоглосон уран бүтээлийг хүлээн авч үзнэ үү.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …