epa01409530 Canadian singer Celine Dion performs during her 'Taking Chances World Tour' at the Stade de Geneve stadium, in Geneva, Switzerland, 9 July 2008. EPA/MARTIAL TREZZINI

Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Одод гэхээр бидний төсөөлөлд бүх л зүйл нь төгс төгөлдрийн туйл хүн санаанд буудаг. Үс гэзэг, нүүр будалт, хувцас гээд өөлөх зүйл огт байдаггүй мэт. Ингэж л бид алдартай жүжигчин, дуучин, моделиудын төсөөлдөг. Гэхдээ тэдэнд ч бас сул тал байдаг аж. Заримдаа тэд хөлийнхөө үсийг ч хусалгүйгээр улаан хивсэн дээгүүр алхдаг.

Селин Дион

Сайхан төрсөн Селин Дион ч энэ жагсаалтад орно. 2008 онд тэрбээр Токиод тоглолт хийх үеэрээ хөлийнхөө дээд хэсгийг хусах шаардлагагүй гэж бодоод гарч иржээ. Гэтэл тоглолтын үеэр энэ хэсгийнх нь үс босч, хар фон дээр илт харагдаж байлаа. Энэ явдлаас хойш Селин үргэлж хөлийнхөө үсийг хусаад гарч ирдэг болжээ.

Линдси Лохан

Линдси Лоханыг хамгийн хайш яйш од гэж хэлж болно. Яагаад гэвэл тэр загвар, эмэгтэйчүүдийн гоо сайхны асуудал дээр дандаа сүүл мушгидаг. Гадаад төрхөндөө ч олигтой анхаарал тавьдаггүй тэр үдэшлэгт хөлийнхөө үсийг харуулаад гүйх нь энүүхэнд.

Пэрис Жексон

Модель Пэрис Жексон ч байгаагаараа байх дуртай. Тиймээс ч хөлийнхөө үсийг хусахгүй байхыг илүүд үздэг.

Мо’Ник

Америкийн жүжигчин, хошин урлагийн жүжигчин Мо’Ник нэгэн ярилцлагадаа яагаад хөлийнхөө үсийг хусдаггүйгээ ярьжээ. Түүний нөхөр Сидни Хикст түүний үсэрхэг бие таалагддаг гэнэ. Тиймээс шүтэн бишрэгчид, сэтгүүлчдийг үсэрхэг хөлийг нь цаашид ч тэвчиж байхыг гуйсан байна.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …