Загвар өмсөгч Т.Энхтүвшин “Best Catwalk” шагнал хүртжээ

Tuvshin Enkh-н зураг.

Загвар өмсөгч Т.Энхтүвшин Тайвань улсад зохион байгуулагдах “Mister ocean-Mister world 2017” хэмээх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Тус тэмцээн нь  дэлхийн 100 гаруй улс орны залуучууд өөрсдийн авьяас чадвар, ур ухаан, бие бялдар, зүс царайгаараа өрсөлддөг онцлогтой олон улсын тэмцээн юм. Тэрбээр “Монгол Модель” агентлагаас загварын гараагаа эхлүүлж  “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан туршлагатай загвар өмсөгч юм. Тэрбээр өчигдөрхөн эх орондоо ирж дэмжсэн хүмүүстээ талархал илэрхийлэн “Best Catwalk” буюу “шилдэг загварын алхаа” шагнал хүртсэн тухай дуулгалаа. Түүнчлэн БНХАУ-д ирэх сарын 3-нд зохиогдох Азийн загварын долоо хоногт оролцож “Asian international super model” төрөлд өрсөлдөхөөр болжээ.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …