С.Оюун сайдын эзгүйд

БОНХ-ийн сайд С.Оюун Ерөнхий­лөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжин гүйж байх хойгуур нь ердөө 23-хан үлдээд байгаа мазаалай эхнээ­сээ харангатаж үхэх гэж байгаа сурагтай.

Монголд 23-хан толгой үлдсэн ма­­заалай баавгайн хувьд хаврын улирал хамгийн эрсдэлтэй байдаг ажээ. Зуны шинэхэн идэш хоолтойгоо залгатал олон мазаалай харангадаж үхэх дээ­рээ тулаад байгаа гэнэ. Тун цөөн үлдсэн говийн баавгайд “Тус­ламжийн хүнс хүрээгүй” тухай мэ­дээлэл Баян­хонгор, Өмнөговь айм­гаас БОНХЯ-нд иржээ. Сайдаа байх­гүй хойгуур нь олон бичиг ба­римтад да­рагдсан яамны ажилчид “сайд” хур­дан ирээсэй хэмээн залбирч суугаа сурагтай. Түүнчлэн тус газрын ажилчид “Манай сайд ажлаа хаяад Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшигчийг да­гаад зүүн аймгуудаар явж байхдаа ч яах вэ дээ” хэмээн дургуйцлээ илэрхийлэх болжээ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …