Элс, давс, тусгай бодисыг хангалттай нөөцлөхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх А/808 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгах, Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозамыг хальтиргаа гулгаагүй байлгах үүднээс элс, давс, тусгай бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн халаалтгүй  аж ахуйн нэгжүүдийн обьектуудын халаалтын системд шатдаг шингэрүүлсэн хийн түлш, сэргээгдэх эрчим хүч,  эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэрэг халаалтын хэрэгсэл ашигласан тохиолдолд өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог журамд шилжих ажлыг 2013 оны 11 сард багтаан зохион байгуулахаар боллоо. Захирамжийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр авсан эрчим хүчний хэмнэлттэй зуухыг бүртгэгдсэн байршил дээрээ ашиглаагүй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж зуухны үнийг үндсэн өртгөөр төлүүлэх, мөн дотоод орчны агаарын бохирдлыг багасгах зорилгоор “ионжуулагч гэрэл ”-ийг дэлгэрүүлж, эхний ээлжинд цэцэрлэгийн бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч ажиллахыг ажил хариуцсан дарга нарт даалгалаа. Түүнчлэн нийслэлийн малтай иргэдийн хадлан тэжээлийг бэлтгүүлэх, иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоог нөөцлөхийг холбогдох албаны удирдлагуудад тус тус үүрэг болголоо. Нийслэлийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нь иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хийгдэх ажил тул нийслэлчүүдэд хандан өвлийн улирал эхлэхээс өмнө дор бүрнээ өөрсдөөсөө шалтгаалсан өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …