Арктик тивд аялахаар өрсөлдөж буй Монгол залуус хэн бэ

Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм. Зөвхөн мэргэжлийн бус аялагчдын дунд болдог ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээнд өрсөлдөж буй монгол залуусыг Та дараах линкээр орж дэмжээрэй.

“Fjallraven Рolar” аялалын шалгаруулалтад 2015 онд Э. Цэрэндолгор оролцон ялагч болж Хойт туйлыг зорьж байсан бол 2016 онд уулын спортын тамирчин Д. Эрдэнэтогтох, АНУ-ыг төлөөлж Б. Загдсүрэн, Б. Жаргал нар өрсөлдөж байсан билээ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …