FILE PHOTO - French President Emmanuel Macron and his wife Brigitte Macron walk in the Elysee Palace courtyard July 6, 2017, to welcome guests, prior to the launching of a program to enhance the diagnosis and treatment of autism, in Paris, France. Picture taken July 6, 2017. REUTERS/Thibault Camus/Pool/File Photo

Брижит Макрон: Э.Макронтой учирснаас хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон өдгөө 64 настай. Тэрээр зургаан хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Ерөнхийлөгч Эмманиэль Макрон Амиен хотод сурч байх үед Брижит түүний сургуульд багшилдаг байжээ. Түүний elle.com-д өгсөн ярилцлагыг хүргэе.

-Та ордонд амьдарч эхэлсэн талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Эммануэль надад үргэлж гэнэтийн зүйлс барьсаар ирсэн. Би дараагийн удаа юу болох бол гэж хүлээдэг болсон.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та догдолж байсан уу?

-Тийм. Макроныг ялна гэдэгт огт эргэлзээгүй. Би түүнийг ямар их зорилготой, өөрчлөлт хийхийн тулд ямар их ажилласныг мэднэ. Харин хүмүүс түүний талаар бодитой бус зүйлс ярьж эхэлсэн нь тийм ч сайхан санагддаггүй.

-Та үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Би нэг их зүйл ярьдаггүй. Энэ нь хэцүү л дээ. Би санаа бодлоо илэрхийлэх хэрэгтэй байсан байх. Юм ярихгүй байхаар нөхөр маань надад санаа зовчихдог. Ямартай ч тэр их хичээснийг би мэднэ.

-Тэргүүн хатагтай байхын утга учрыг та юу гэж ойлгодог вэ?

-“Тэргүүн хатагтай” гэхээр Америк хэв загвар санаанд буудаг. Хэн нэгэн тэргүүн хатагтай гэхээр би “Та хэний тухай яриад байна?” гэж асуумаар санагддаг. Би бол Брижит Макрон. Меланиа Трампыг би Меланиа гэж дууддаг. Тэр боловсролд их анхаардаг, аливааг сайн хийхийг эрмэлздэг бүсгүй.

-Та хүмүүстэй их чөлөөтэй харилцдаг?

-Би нийгмийн ажлуудад идэвхтэй оролцдог. Өдөр бүр л хаа нэг газар луу явдаг. Олон хүнтэй уулздаг ч аль болох чөлөөтэй хувцаслахыг эрмэлздэг дээ. Малгай өмсөж, нарны шил болон чихэвч зүүдэг шүү.

-Нөхөр тань таныг их бодитой хүн гэдэг?

-Тийм ээ. Аливаад би их бодитой хандахыг хичээдэг. Юмс өөрчлөгддөг. Одоогийн амьдрал минь ч хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхийг би мэдэж байгаа. Амьдралд тохиолддог зүйлс хорвоог харах үзлийг минь өөрчлөхгүй. Эммануэль ч бас ийм үзэлтэй.

-Сүүлийн гурван сар та хүмүүстэй их уулзсан. Энэ талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Компанит ажлын үеэр гадуур явж байхад хүмүүс сэтгүүлчдийн өмнө нэг их зүйл ярихгүй байгааг анзаарсан юм. Тийм болохоор дараа нь зориуд хувиараа явж хүмүүстэй уулзахад гайхалтай түүхүүд, сонин содон зүйлс болон шинэлэг санаануудыг сонссон шүү. Хэн нэгэнтэй 30 минут ярилцаад түүний талаар нэг зүйл ойлгох бол хоёр цаг ярилцсаны дараа бүр өөр зүйл ойлгох болно.

-Бид хойч үеийнхнийхээ юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ?

-Бид тэднийг боловсролтой болгох хэрэгтэй. Залуу үеийнхний боловсролд нь анхаарч чадахгүй бол яаж хөгжил дэвшлийг хүсч чадах билээ. Харин үүн дээр сайн анхаарвал итгэл найдвартайгаар алхаж чадна.

-Уран зохиолчдоос хэнд дуртай вэ?

-Флауберт надад их таалагддаг. Бовари хатагтайг уншаагүй хүн байдаг гэвэл би итгэхгүй. Яруу найрагчдаас Римбауд дуртай. Яруу найрагчид далд зүйлсийг ил гаргахдаа чадамгай улс.

-Та нөхрийнхөө багш нь байсан гэл үү?

-Театрын урлагийн хичээл дээр бид жүжиг хамтран найруулдаг байсан.

-Дотносож байгаагаа хэзээнээс анзаарсан бэ?

-Эдуардо Дө Флиппо жүжиг дээр баасан, бямба гаригийн орой бүр ажилладаг байлаа. Тэр үед уулзахаа догдлон хүлээдэг болсон. Би өөрийгөө яагаад байгаагаа ч ойлгохгүй болиод байлаа.

-Та болохгүй гэж бодож байсан уу?

-Тийм ээ. Би Эммануэльд Парис руу явж сайн боловсрол эзэмших хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үед бид үерхээгүй байсан ч бидний талаар хүмүүс ярьж эхлээд байлаа. Тэр надаас 25 насаар дүү. Гэхдээ бид насны зөрүүгээ тоодоггүй. Бид аз жаргалыг эрэлхийлдэг, эргэн тойрны хүмүүстэй үргэлж санаа тавьдаг адил зан чанартай.

-Та хоёрыг эхнэр нөхрөөс гадна бие биенийхээ хамгийн сайн найз нь гэдэг?

-Бид бусад хосын л адил. Зарим зүйл дээр санал зөрөлдөх үе байдаг. Гэхдээ бид маш сайн ойлголцож чаддаг. Өмнө нь би их санаа зовомтгой хүн байсан. Харин Эммануэль намайг өөрчилж өгсөн. Ер нь түүнтэй учирснаас хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн.

 

Ярилцсанд баярлалаа.


Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …