Кёкүшүзан Д.Батбаяр: Монгол сумочдийг эвлэрэхэд туслалцаа үзүүлж, зуучлах санал тавьсан

Кёкүшүзан Д.Батбаярыг “Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх” нэрээр Японы сумо бөхийн холбоог зорьсон талаар Асашёрюү Д.Дагвадорж аварга цахим хуудастаа өчигдөр мэдээлжээ. Тэгвэл Д.Кёкүшюзан Батбаярын тухайд Япон улсад Таканоива, Харумафүжи нарын асуудлаар очоогүй, бизнес ажлаар очсон гэж мэдээллээ. Түүнийг Японд очих үед Японы хэвлэлүүд онгоцны буудал дээр угтан Монголын анхны сумоч гэдэг утгаар нь үүсээд буй асуудлаар байр суурийг нь асууж олон нийтэд мэдээлсэн аж. Мөн Таканоива, Харумафүжи нарын дэвжээний багш нараас гадна сүмогийн холбооны мэргэжилтнүүд “Энэ хоёр бөхийг хооронд нь эвлэрэхэд та туслалцаа үзүүлж зуучилж өгөөч ээ” гэдэг санал тавьсан байна. Харин энэ байдалд Кёкүшюзан Д.Батбаярт дургүйцсэн Асашёрюү Д.Дагвадорж аварга өлгөж аван Д.Батбаяр Японд очиж Монголынхоо хоёр бөхийг мууллаа, хооронд нь хагаралдууллаа гэж шүүмжилжээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …