Амны хаалтыг хэрхэн зөв сонгох вэ?

Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Жил бүр төр засгаас утааны эсрэг олон янзын арга хэмжээ авсаар байна. Гэвч, өнөөгийн байдлаар Нийслэлийн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэх хэмжээнд байсаар байна.

Тиймээс хэн нэгэн агаарын бохирдлыг бууруулна хэмээн хүлээхээс илүү өөрт байгаа нөөц боломжоо ашиглан иргэд бид өөрсдөө эрүүл мэндээ хамгаалцгаая.

Нэн түрүүнд, агаарын бохирдлоос хамгаалах арга бол утааны эсрэг амны хаалт хэрэглэж хэвших юм. Ингэснээр гадаад орчны агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд хамгаална.

Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй.

Амны хаалтыг сонгохдоо:

1.    Энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгална.

2.    Нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, ваккум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхлагатай.

3.   Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэргэлэхгүй байх

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …