Японы Сүмогийн Холбоонд чиглэл, зөвлөмж өгдөг Ёкозунагийн зөвлөл энэ сарын 27-ны өдөр хуралдаж, доод зиндааны бөхийг зодож бэртээсэн Харумафүжид “онцгой хатуу хариуцлага” тооцох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.
Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, Исэгахама ояката өнөөдөр өглөө мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгнө гэжээ.
Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлахаар шийдсэн гэж Киодо агентлаг мэдээллээ.
Ийнхүү өнөөдөр Харумафүжи Д.Бямбадорж аварга зодог тайлах тухай албан ёсны хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Харумафүжи аварга “Таканоива дүүдээ хандаж хэлэхэд “Сумо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг ухамсарлаж яваарай” гэж хэллээ.