Дэлхийн хамгийн жижиг пони морь хулгайлагджээ

article-1369859-0B55741300000578-157_634x549 Дэлхийн хамгийн жижиг морь болох 63 см өндөртэй Чарли хулгайд алдагджээ.

Тодруулбал, бяцхан морь Италийн Умбриа хотод эзнийхээ хамт амьдардаг байсан бөгөөд хулгайд алдагдахдаа “47 дахь удаагийн үндэсний морьдын шоу”-нд оролцож байгаад жүчээнээс алдагджээ.

Эзэд нь Чарлиг эрэн хайж, цаг­даад ханд­сан ч өнгөрсөн долоо хоногт хулгайлагдан 7 хоночихоод байхад сураг нь ч гарахгүй байгаа гэнэ. Тиймээс хайртай морио олохын тулд Мэссина хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, олон нийтийн анхаараалыг хандуулахаар шийдсэн байна. Тэрээр “Чарли минь маш жижигхэн болохоор тээвэрлэж авч явахад хялбар. Тиймээс та бүхэнд сэжигтэй санагдсан тохиолдолд заавал шалгаж үзэж, мэдээлэл өгөөрэй. Олж өгсөн хүнд өндөр шагнал өгөх болно.” хэмээн зар тараагаад байгаа аж.

Орон нутгийн цагдаагийнханы үзэж буйгаар гэмт этгээд Чарли морийг өндөр үнээр худалдаалахын тулд хулгайлсан гэж таамаглаж байгаа юм байна.

Дашрамд дурьдахад, бяцхан Чарли “Айс Вен­тура” хэмээх кинонд тоглож байсан бөгөөд олон улсын одой морьдын тэмцээнд хэд хэдэн удаа төрүүлж байжээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …