Топ модель Х. Бадамгэрэл: Хүсэл минь биеллээ

“Гоёл 2018” наадам өчигдөр шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн наадмын Топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиун тодорсон. Т.Халиун Топ модель Х. Бадамгэрэлийн багш билээ.

Топ модель Х. Бадамгэрэл багшийнхаа талаар цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрбээр “Хүсэл минь биеллээ. Намайг загварын салбарт хөтлөн оруулж дэмжиж хамгийн гоё үгээр урамшуулж намайг өдий зэрэгтэй болоход багш минь анх зөв чиглүүлсэн юм аа. Мундаг сайхан багш нартай би үнэхээр азтай. Багш 17 жил Гоёлын тайзнаа алхаж байна. 30 жилийн ойгоороо багш топ модель боллоо. Багшдаа маш их баяр хүргэе. Та минь өнөөдөр тод гялалзлаа. Таныг бид бүгд дуу нэгтэйгээр дэмжиж найдаж итгэж байлаа. Хүсэл биеллээ. Хайртай шүү багш аа.” гэж бичжээ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …