Кёкүшюзан Д.Батбаярыг орон тооны бус зөвлөхийн үүргээс бүр чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргасан байна. Тодруулбал, Кёкүшюзан Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс бүр чөлөөлжээ. Түүнийг ямар шалтгаанаар чөлөөлснийг захирамждаа дурдаагүй байна. Кёкүшүзан Д.Батбаярыг “Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх” нэрээр Японы сумо бөхийн холбоог зорьсон талаар Асашёрюү Д.Дагвадорж аварга цахим хуудастаа мэдээлсэн. Ямартай ч Кёкшюзан Д.Батбаяр орон тооны бус зөвлөхийн албанаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Асашёрюү Д.Дагвадоржийн эсэргүүцэлтэй холбон ойлгох хэсэг байгаа юм.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНСУ-ын Тээврийн …