Хумс сайхан бол гар сайхан харагддаг гэдэгтэй та санал нийлэх биз. Хумсны будаг хуучирч захаасаа хууларсан, эсвэл гарын өнгөндөө тохируулж будагны өнгөө сонгоогүй гэх мэт сэм алдаануудыг бидний зарим нь гаргаж байдаг нь нууц биш юм. Ямар ч ажил хөдөлмөр хийдэг байсан бид гар, хумсандаа маш сайн анхаарал хандуулж арчилж тордож, түүгээрээ гоёж байх хэрэгтэй шүү.
Харин та шинэ жилийн баярын үдэш хэрхэн хумсаа гоёх талаар төлөвлөсөн үү? Алтан цагаа хэмнэх үүднээс эдгээр баярын будалтын зургуудаас сонгон будуулж, эсвэл өөрөө өөртөө маникюраа хийх шинэ санаагаа доорх зургуудаас аваарай.