“Монгол” телевизийн бүтээл “Шарк Танк” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод найман дугаарыг үдээд буй. Тус нэвтрүүлгийн Шаркууд болох “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, МАК-ын захирал Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ын захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэлтэй. Тэд өдгөөг хүртэл есөн бизнес эрхлэгчдэд 20 саяас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Тэгвэл “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин өөрийн цахим хуудастаа хөрөнгө оруулалтын талаар товчхон тайлбар бичжээ. Тэрбээр “Тодруулга Шарктанк оруулж буй хөрөнгө оруулалт нь ХасБанкны биш өөрийн хувийн зүгээс оруулж буй хөрөнгө оруулалт болно. Харин ГССҮТ-н мэс заслийн тасгийг бүрэн тохижуулсан санхүүжилт нь Хас Банкны нийт харилцагчдын зүгээс өгсөн дэмжлэг байлаа” гэж бичжээ.