Монголын урлагийн ертөнцөд өнгө нэмсэн “Киви” хамтлагийн 13 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 16 цомгийг үзэгч сонсогчиддоо хүргэсэн байдаг.
Энэ үеэр фенүүдтэйгээ хамтлагийн бүсгүйчүүд фэйсбүүк шууд бичлэгээр уулзаж 13 жилийн ойн баяраа хуваалцлаа. Киви хамтлагийн 13 жилийн ойн баярт продюсер Б.Ангирмаа, хамтлагийн гишүүд болох Ука, Намуунаа, Агий, Солонго нар хамтлагийнхаа үүсэн байгуулсан ойн өдрийг тэмдэглэж байна.
Энэ үеэр хамтлагийн ахлагч Ука “Та бүхэндээ маш их баярлалаа. Киви хамтлаг шинэ цомгийн ажилдаа орсон. Одоогоор хүүхдүүдээ асарч торниж байгаа учраас удахгүй шинэ уран бүтээлээр эргэн уулзах болно.
Продюсер Б.Ангирмаа “Удахгүй бид нар шинэ уран бүтээл хийх болно. Одоохондоо хүүхдүүдээ сайн харах хэрэгтэй. Үргэлжлүүлэн ирэх жил шавь нартайгаа тоглолт хийж та нарыгаа баясгана” гэв. Мөн шууд бичлэгийн үеэр хамтлагийн гишүүн Намуунаа гэр гэр бүлийн цайны бизнестэй болсноо дуулгалаа. Дэлгэрэнгүй бичлэгийг энд дарж үзнэ үү.