Гэртээ амттай нарийн боов хийх 6 жор

Өөрийн гараар гэртээ амттай нарийн боов хийх жорыг эзэгтэй нартаа хүргэж байна.
Чихэртэй боов 
Орц: 
6 аяга гурил
4 том өндөг
1 3/4 аяга сүү
3/4 аяга гэссэн цөцгийн тос
1/4 аяга элсэн чихэр
1 хоолны халбага хөөлгөгч
Бэлтгэх арга: Шарах шүүгээгээ 240 градус хүртэл халаагаад листэн дээрээ калькин цаас дэвсэнэ. Гурил, давс, хөөлгөгч, элсэн чихрийг хооронд нь холиод голд нь нүх гаргаж түүн дээр тосоо асгаад гараараа зуурмагаа зуурна. 3 өндгийг сүүтэй цохиод гурилан зуурмаг дээрээ нэмж холино. Зуурмаг дээрээ гурил цацаж 2,5 см зузаантай илдээд жижиг хэрчмүүдэд хувааж орооно. Сүүлийн өндгийг цохиод боовны дээд хэсгийг арчаад дээр нь элсэн чихэр цацаж бэлэн болтол 12-15 минут жигнэнэ. Бэлэн болсон боовоо сеткэн тавиур дээр тавьж хөргөнө.
Хөөлгөгчтэй боов
Орц: 
20-25 хоолны халбага шигшсэн буудайн гурил
1 аяга сүү
1/4 аяга ургамлын тос
1/2 аяга ус
1 1/2 цайны халбага хуурай хөөлгөгч
1/2 цайны халбага давс
Элсэн чихэр (хүссэн хэмжээгээр)
Бэлтгэх арга: Хөөлгөгчөө усанд хийж найруулаад дээрээс нь 2 хоолны халбага гурил хийж бүлээнээр нь байлгана. Аягаа бүлээн устай саванд хийж болно. Шарах шүүгээгээ 200 градуст тааруулан халаана. Хөөлгөгчтэй усаа том саванд хийгээд дээр нь сүү, тос, элсэн чихэр, давс нэмж хутгана. Зуурмаг зуурахдаа гурил бага багаар хийж зуурна. Зуурмаг зөөлөн, наалдамхай бус болох ёстой. Зуурмагаа 50 гр бөмбөлөг болгон хувааж 2 см зузаантай бөөрөнхийлөөд тосолсон листэн дээр тавина. Боовоо 5 минут амраагаад шарах шүүгээндээ 12-15 минут жигнэж бэлэн болгоно. Бэлэн болсон боовоо хүйтэн усаар хурдан арчаад алчуураар бүтээнэ.
Алимтай Шотланд боов 
Орц: 
250 гр улаан буудайн гурил (ойролцоогоор 2 аяга)
50 гр элсэн чихэр (2 хоолны халбага)
30 гр цөцгийн тос
Шар сүү (120 мл сүү + 1/2 цайны халбага уксус)
2 цайны халбага хөөлгөгч
1/4 цайны халбага сод
1/2 цайны халбага давс
1/2 цайны халбага шанц
1/2 цайны халбага ванилийн сахар
1 өндөг
1 том алим
3 хоолны халбага сүү (гадаргууд нь түрхэх), элсэн чихэр (дээр нь цацах)
Бэлтгэх арга: Саванд хуурай хольц бэлтгэнэ: шигшсэн гурил, элсэн чихэр, хөөлгөгч, сод, давс, шанц, ванилийн сахар нэмж холино. Хуурай хольцонд жижиглэж зүссэн тос нэмж гараараа холино. Дараа нь аяганд сүү хийж уксус нэмээд 2-3 минут амраана. Дараа нь сүүгээ хутгана (өнгө нь хэрхэн хувирахыг харж болно). Бэлэн болсон шар сүүнд өндөг хийгээд сэрээгээр түргэн хутгана. Хуурай хольцтой савандаа өндөгтэй шар сүүгээ нэмээд хурдан хутгана. Ингэснээр гурил бүх шингэнийг өөртөө шингээх болно. Дараа нь цэвэрхэн хавтан дээр гурил цацаад зуурмагаа тавина. Алимаа жижиглэж зүсээд зуурмагтаа нэмнэ. Хамгийн гол нь зуурмагийг удаан нухах шаардлагагүй. Шаардлагатай бол хавтан дээр гурил нэмж цацаарай. Зуурмагаа илдээд бөөрөнхий хэлбэрт оруулна. Листэн дээрээ зуурмагаа тавьж гадаргууг нь сүүгээр арчаад элсэн чихэр цацна. Шарах шүүгээнд 200 °С 30 минут жигнэнэ.
 
Орц: 
Зуурмагт:
600 гр гурил
250 мл сүү
100 гр цөцгийн тос
5 хоолны халбага элсэн чихэр
1 цайны халбага давс
Шанзанд:
350 гр цангис
1 цайны халбага шанц
100 мл жүржийн шүүс
350 гр элсэн чихэр
Бүрхүүлд:
3 хоолны халбага зөөхий
20% 50 мл жүржийн шүүс
1 аяга элсэн чихэр
Бэлтгэх арга: Саванд тос хийж хайлуулаад түүн дээрээ сүү нэмнэ. Бүлээн холимогт элсэн чихэр, хөөлгөгч нэмнэ. 5 минут амраана. Холимог дээрээ гурил шигшиж хийгээд давс нэмнэ. Зуурмагаа зуурна. Зуурмагаа гарт наалдахгүй болтол зуурна. Цангис жимсээ блендерт хийж жижиглэнэ. Цангис жимсээ саванд хийж элсэн чихэр, шүүс, шанц нэмнэ. Хутгаад зөөлөн гал дээр 15 минут буцалгана. Зуурмагаа 1 см-ийн зузаантай илдэнэ. Зуурмаг дээрээ цангис жимсний чанамлаас түрхэж ороогоод 3-5 см-ийн өргөнтэй зүснэ. Хэвний ёроолд калькин цаас дэвсээд ургамлын тосоор тосолж боовнуудаа тавина. Боовоо 180 градус хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээнд хийгээд 30 минутын турш алтлаг өнгөтэй болтол жигнэнэ. Саванд зөөхий, элсэн чихэр, цөцгийн тос, жүржийн шүүс, жүржийн хальснаас хийж холино. Бэлэн болтол холимгоо зөөлөн гал дээр 5 минут буцалгана. Бэлэн болсон боовон дээрээ жүржийн холимгийг асгаж тараана.
Тарагтай боов 
Орц: 
350 гр гурил
300 гр тараг
1 хоолны халбага ургамлын тос
2 цайны халбага элсэн чихэр, хөөлгөгч
1/2 цайны халбага давс
Бэлтгэх арга: Гурил, давс, хөөлгөгч, элсэн чихрийг хооронд нь холино. Тараг, тосоо хооронд нь холиод гурилаа бага багаар нэмж зуурмагаа зуурна. Гамбанз дээрээ гурил цацаад дээр нь зуурмагаа тавьж 8-10 тэнцүү адил хэмжээтэй хуваагаад листэн дээр дэвссэн калькин цаасан дээр тавина. Үүний өмнө боовоо элсэн чихрэнд өнхрүүлж болно. 210-220 градус хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд 20-25 минут жигнэнэ. Ийм боовонд самар, үзэм, хатаасан жимс, жимсгэнэ хийж болно.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …