Их Британийн ханхүү Харри энэ оны эхээр Америкийн нэрт жүжигчин Меган Марклтэй болзох болсон. Тэгвэл тэд энэ сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хурим ирэх оны хавар болох гэнэ. Ханхүү Харри ойр дотнынхон болон ээждээ энэ талаараа мэдэгдээд байгаа бол Меган Марклын эцэг эх нь тэдний хуримыг хэдийнээ зөвшөөрсөн гэнэ. Ханхүү Харви сүйт бүсгүйдээ хэрхэн гэрлэх санал тавих болсон талаар хуваалцлаа. Тэрбээр “Энэ үйл явдал хэдэн долоо хоногийн өмнө, бидний амьдардаг Ноттингхем дахь байшинд болсон юм. Бидний хувьд энэ өдөр энгийн л нэг үдэш байсан бөгөөд тухайн үед бид зүгээр л тахианы мах шарж байсан” гэж хунтайж ярьжээ.
“Би Меганыг анх хараад л шууд дурласан. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй миний амьдралд яг л санаандгүй ‘унаад’ ирсэн юм шиг санагддаг” гэж хунтайж нэмж хэлсэн юм.
Харин “Suits” цувралын од Меган Маркл “Маш гайхалтай гэнэтийн бэлэг болсон шүү. Тэр миний өмнө өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан. Үнэхээр романтик байсан. Би түүнийг гэрлэх санал тавьж дуусаагүй байхад нь шууд л ‘Тийм, ээ’ гэж хариулсан” гэв.