Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг Улаанбаатар хотын эко элчээр тодорчээ.
Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа “Улаанбаатар хотын эко элч’ хүндтэй шагналаар шагнууллаа. Энэхүү шагналаа жинхэнэ эко баатар Damdin Serdaram багшдаа зориулмаар байна. 10 жилийн өмнө анх багшийгаа дагаж явж мод тарьж байж билээ. Таны мөрөөдөл олон залуусыг эко мөрөөдөлтэй болгосны нэг нь би. Тэрхүү мөрөөдөл маань намайг олон сайхан газар аваачиж байсан. Баярлалаа багшаа. Мөн үргэлж дэмжиж байдаг хайрт эгч Bayartsetseg BB-дээ талархлаа. Хамтдаа ихийг хийж бүтээх болно” хэмээн бичжээ.
Мисс А. Баярцэцэг 2016 онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглож, “Walt disney”-ийн “Мулан” киноны шалгаруулалтад оролцсон туршлагатай жүжигчин. Харин хамгийн сүүлд тэрээр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалийн найруулсан адал явдалт “Attrition” киноны гол дүрийн туслах болох Kyra гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн билээ.