Дуучин С. Гантогоо продюсер Н.Халиунтай хамтарч ажиллана

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан дуучин С.Гантогоо “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

“Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент зэргийг хариуцах юм. Харин продюсер Н.Халиун дуучин С.Гантогоогийн уран бүтээлийн продюсерээр ажиллахаар болжээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Миний хувьд гайхалтай сайхан мэдээг та бүхэндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. Дуучин хүний мөрөөдөл юу вэ…? Хит дуу, чанартай уран бүтээл, тоглолт, хүмүүсийн алга ташилт.Дууг маань хүмүүс дагаж дуулах тэр л мэдрэмжийг би маш их хүсч байна.

Тиймээс өөрөөс шалтгаалах бүхий л хүч хөдөлмөр, авьяас чадвараа дайчлан ажиллах болно. Хичээсээр ч ирсэн, хичээх ч болно.Та бүхэн намайг дэмжээрэй” хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …