ОХУ-ын Буриад улсын www.asiarussia.ru сайт дээр Үнэртэй усанд дурлагсдын клубын үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Н. Орчлонг онцолсныг орчуулан хүргэж байна.
Тэрээр Facebook-т Монголын хамгийн том үнэртэй ус сонирхогчдын клубтэй. Түүний “ҮНЭРТЭЙ УСАНД ДУРЛАГСДЫН КЛУБ – Mongolian Fragrance Lovers” 104,651 гишүүнтэй. Үнэртэй ус судалдаг тэрээр 70,000 гаруй хүнтэй өөрийн үнэртэй усны талаарх мэдлэгээсээ хуваалцсан аж.
“Сүрчиг бол урлаг. Хүн бүр өөрийн хувь чанарыг илэрхийлсэн үнэртэй устай байх хэрэгтэй” хэмээсэн Н.Орчлон Голландын Гааг хотод босго өндөртэй Олон улсын эрүүгийн шүүхэд 10 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Анх “AXE”-гийн үнэртэй усыг сонирхож хэрэглэсэн нь хобби болсон тэрээр үнэртэй усны өөрийн гэсэн цуглуулгатай.
Н. Орчлон “Би AXE-г хэрэглээд яг л Африкт очсон мэт санагдсан. Халуун нар дээрээс төөнөж, амьтад нь хажууд байх шиг сэтгэгдэл төрсөн. Үнэртэн хүнд аз жаргалыг бэлэглэдэг. Бас сэтгэл санааг тайвшруулж сүрчгийн ертөнцөөр аялуулдаг. Сайхан хувцаслахад хүн өөрөө л үзэмжтэй харагдана. Харин биеэс тансаг үнэр ханхийхэд эргэн тойрныхондоо сайхан энергийг тараадаг. Сайхан үнэртэй хүний хажууд явах гоё шүү дээ. Монголд манай эрчүүдийн хувьд үнэртэй усыг тэр бүр хоббигоо болгоод байдаггүй ч бид үнэртний соёлыг дэлгэрүүлэх зүйл хийж байгаадаа таатай байдаг.
Брендийн сүрчиг гэхээр л заавал гоё байхгүй. Эрэгтэй, эмэгтэй гэж заавал ангилдаг байх ч шаардлагагүй. Зарим ус эмэгтэй, эрэгтэй аль ч хүнд тохирохоор үнэртэй байдаг. Цаг хугацааны аясаар миний эрхэмлэдэг үнэр ч өөрчлөгдсөөр ирсэн. Цаашид ч энэ сонирхлоо улам гүнзгийрүүлнэ гэж бодож байна.” гэж хэлжээ.