Ван Даммийн охин аавынхаа авьяасыг өвлөжээ


Холливуудын нэрт жүжигчин Ван Дамм залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байжээ. Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг “Ноён Бельги” хэмээн хүндэлдэг гэнэ. Ван Дамм 16 нас хүртлээ балетын чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз.

Харин тэрээр хамгийн сүүлд “Биелэгдэшгүй даалгавар” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. Түүнээс хойш уран бүтээлч маань гэр бүлийн амьдралдаа цаг гаргах болжээ. Харин жүжигчний залгамж халааг том охин болох 26 настай Бианка өвлөн авчээ. Бианка ааваасаа үлгэр дууриалал авч тулааны урлагаар таван жил хичээллэж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа идэвхтэй хөдөлгөөнийг уриалж олон мянган дагагчтай юм. Мөн аавынхаа тоглосон киноны хөдөлгөөнийг сурахыг эрмэлзэж уйгагүй дасгал хийдэг гэв.

 

Санал болгох мэдээ

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Гантогоо нар “Сайн үйлсийн элч” –ээр тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны …