The VOICE оf Mongolia шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент “The Voice” шоуг “Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан “Монгол ТВ”-ийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болсон.

Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж.

The VOICE оf Mongolia шоу нэвтрүүлгийн шүүгчээр Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, On&Off продакшний захирал Сэдбазарын Ононбат, Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсад Heavy металь рок урсгалыг үндэслэгч, Хурд хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Дамбын Отгонбаяр, Монгол улсын төрийн соёрхолт, Монгол поп урсгалыг санаачлагч, Камертон хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд, Киви хамтлагийн ахлагч, дуучин Даваагийн Уламбаяр нар сонгогдсон юм. Тэгвэл The VOICE оf Mongolia  шоуны уран бүтээлчид тун удахгүй үзэгчиддээ хүргэхээр болжээ.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …