Б.Жаргалсайхан: Зүрхнийхээ цохилт болгоны тоогоор чамайгаа би хайрласан

Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүчирхийллийн эсрэг “Хайрла Хамгаал” үндэсний аяныг зохион байгуулж байна. Тус аянд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаагийн хамт нэгдэн уриалга гаргажээ.

МУГЖ Б.Жаргалсайхан:Эхлээд би чамайгаа олж харсан. Зүрхнийхээ цохилт болгоны тоогоор чамайгаа би хайрласан. Тэгээд энэ сайхан гэрлэх ёслолын ордонд чи бид хоёр гал голомтоо бадрааж төр улсдаа Бэх-Очирын Жаргалсайханых гэдэг нэгэн өрх гэр бүлийг нэмсэн.
МУГЖ Г.Урнаа:Чинийхээ хайрын хүчээр бид бүгдээрээ хөх тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисэх шувуу мэт аз жаргалтай байдаг. Газарт буун хэсэг амсхийхэд минь алган дээрээ эрхлүүлж, энгэртээ чанга тэврэн хайрладаг бас хамгаалдаг.
Харин одоо бид хоёр ач зээ нарынхаа амар амгалан өсөн бойжиж, хөгжилдөн инээлдэхийг нь хараад баярлаж суудаг эмээ өвөө хоёр болжээ. Гэр бүлээ хайрла хамгаал!” гэлээ.


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …