Б.Ундрахжаргалант:Зава Дамдин Ринбүчи татвар төлөгч лам болж хүмүүсийг цалинжуулдаг болсон

Сэтгүүлч Б.Ундрахжаргалантийн “Болзоо” нэвтрүүлгийн Бямба гаригийн ээлжит зочноор Зава Дамдин Ринбүчи буюу Д.Осгонбаяр лам оролцжээ. Энэ талаар Б.Ундрахжаргалант  цахим хуудаснаа мэдээллээ.

Тэрбээр”Зава Дамдин Ринбүчитэй ярилцлаа…Амандаа гадаад дуу аялж, цагаан сарнай барьсаар зочин маань “Болзоо”-нд ирэв. Дэлгүүр ажиллуулдаг шуналтай лам гэж шүүмжлүүлэх болсон тэрээр номын тус, соёлын дурсгалыг үлдээхийн тулд хөдөлмөрлөж мөнгө олох шаардлага үүссэн гэж ярив.Одоо тэр татвар төлөгч лам болж хүмүүсийг цалинжуулдаг болсон. Харин түүнийг зорин очсон хүмүүс би Шүгдэнг шүтвэл баяжих уу? гэж ичихгүй асуудаг. Оюун санааны ядууралд орсон хүмүүс хэзээ ч баяжихгүй гэж тэр хариу хэлдэг.

10 жилийн турш зүтгэж байгуулсан дуганыхаа шилэн шалан дээр зогссон зургийг нь олон нийтийн сүлжээнд доог тохуу болгож, бусдын оюун санааг компьютерын цаанаас залж буйг харах түүнд гунигтай байсан…
Хүн хэзээ нэгэн цагт заавал лам дээр ирдэг. Хагацал, ганцаардал, өвчин зовлон тэднийг очихоос аргагүйд хүргэдэг. Амьдрал бол зовлонгийн далай. Гэтэл шүтлэгээсээ ичиж олны дунд орохоороо хатагтай, ноёдын дүрд хувирч ламыг жаахан хүндэлдэг хэмээн дүр эсгэгчид олширсныг ч тэр онцлов.
Зава Дамдин Ринбүчигийн зүүдэнд өвгөн багш нар ирж сэрэх, санах зүйлийг хэлдэг бол бараан шувуу ч мөн түүнд үнэнийг өгүүлдэг. Харин шаазгай бол худал ярихдаа гаргууд гэнэ лээ”. Өнөөдөр /2017.12.09/ 18.50 цагт NTV телевиз “Болзоо” ярилцах цаг-ийг хүлээн авч үзээрэй.Сэтгүүлч Б.Ундрахжаргалант

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …