TORONTO, ON - SEPTEMBER 13: Author Kazuo Ishiguro from "Never Let Me Go" poses for a portrait during the 2010 Toronto International Film Festival in Guess Portrait Studio at Hyatt Regency Hotel on September 13, 2010 in Toronto, Canada. (Photo by Matt Carr/Getty Images)

Казуо Ишигуро: Хүндэлдэг хүнтэйгээ нэг шагнал авсандаа баяртай байна

2017 оны Нобелийн утга зохиолын шагналыг Япон гаралтай, Их Британийн зохиолч Ишигүро Казуо хүртсэн билээ. Түүнд хорвоо ертөнцийн талаарх хуурмаг мэдрэмжийн доорх гүн ангалыг нээж, сэтгэл хөдлөлийн агуу хүч бүхий бүтээлүүд туурвисан хэмээн Нобелийн шагнал гардуулсан билээ. Ишигүро Казуо “Цайвалзах толгодын бараа”, “Тэр өдрийн дурсамж”,  “Намайг тавьж явуулуузай!”, “Булшин доорх үлэмж биетэн” нэртэй роман бичсэн. Тэрээр “Төрөлх англи хэлтэй япон хүмүүсээс би арай өөр л дөө. Ядаж л цэвэр япон уламжлал бүхий гэр бүлд өссөн. Эцэг эх маань энд ийм удаан амьдарна гэдгээ мэдээгүй тул надад аль болох япон хүний үнэт зүйлийг суулгахыг хичээж ирсэн” хэмээн хариулсан удаатай. Ингээд түүний nobelprize.org-т өгсөн ярилцлагыг хүргэе.

-Танд Нобелийн шагнал хүртсэнд тань баяр хүргэе! 

-Баярлалаа.

-Энэ шагналыг авах болсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ жил Нобелийн шагналыг хэн авах бол гэсэн хүлээлт зохиолч бидний дунд их байсан. Тэр өдөр би гал тогооны өрөөндөө найз руугаа и-мэйл бичээд сууж байсан юм. Тэгэхэд утас дуугарсан. BBC-гээс залгаж уг шагналын эзэн болсныг маань хэлсэн дээ.

-Тантай ярилцлага хийх хүсэлтэй хүн их байна уу?

-Тийм ээ. Энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Энэ бол нэр төрийн хэрэг. Өнгөрсөн жил энэ шагналыг Боб Даялан хүртсэн. 13 настайгаасаа хойш би түүнийг хүндэлж биширч ирсэн л дээ. Тэр утгаараа хүндэлдэг хүнтэйгээ ижил шагнал авсандаа ч мөн их баяртай байгаа.

-Эдгээр он жилийн хугацаанд зохиолчийн хувьд таны хорвоог харах өнгө аль хир өөрчлөгдөж байна?

-Би 63 нас хүрч байна. Барууны ертөнцийн талаар аль хэдийн өөрийн гэсэн үзэл бодолтой болсон. Дэлхий ертөнц даяаршихын хэрээр хүмүүс олон төрлийн зүйлийг үнэлэмжээ болгож байна. Олон зүйл тодорхойгүй байхын хэрээр хүмүүс өөрсдийгөө баталгаагүй нийгэмд амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрөх болсон. Тэр ч утгаараа Нобелийн шагнал гэх мэт зүйлс хүмүүсийг өөдрөг болгож, урам зориг хайрладаг гэж итгэдэг.

-Таны зохиолуудад хүн хоорондын хийгээд хүн байгалийн холбоог түлхүү тусгадаг байх аа?

-Тийм ээ. Бид жижиг болон том ертөнцийн аль алинд нь нэгэн зэрэг оршин амьдардаг явдал миний сонирхлыг их татдаг. Жишээлбэл хүн өөрийн дотоод ертөнцтэй, өөрийн гэсэн хүрээлэлтэй байхынхаа хажуугаар нийгэм, улс төрийн амьдралд ч орж явдаг. Заримдаа аль нэгийг нь мартах ёстой болох үе ч байдаг.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллээр таныг их онцолж байна. Энэ талаар юу гэж бодож байна?

-Би энэ тал дээр эерэг байгаа. Хэвлэлийнхний хувьд Нобелийн шагналд ач холбогдол өгч байгаа нь сайшаалтай.

-Тантай ярилцах таатай байлаа. Баярлалаа. 

-Надад ч бас. Баярлалаа.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …