Арктикт нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна.
Тэгвэл Мисс А.Баярцэцэг өөрийн цахим хуудаснаа Хойд туйлд аялахаар өрсөлдөж буй С. Номин охины талаар ийн бичжээ. Тэрбээр “Аливаа тэмцээн уралдаанд Монгол нэрээ дэлхийд цуурайтуулахад та бидний хүч оролцоо маш чухал байдаг. Хойд туйлд Монголынхоо далбааг мандуулахаар Монгол охиноо Nomin Sanchir илгээхэд бидэнд гуравхан хоногийн хугацаа үлдлээ. Үе тэнгийн охин маань дэлхийн хэмжээнд мөрөөдөж, дэлхийтэй өрсөлдөж, ялж байгааг харахад омогшиж, дэлхийн Монгол хүнээр бахархаж байна. Үлдсэн гуравхан хоногт нь бүгдээрээ илүү сайн дэмжээд саналаа харамгүй өгөхийг уриалж байна. Хоёрдугаарт явж байгаа Канадын оролцогч их хурдацтай өсч, саналын тоо ойртож байна. Санал өгөхөд их амархан юм байна лээ. Энэ линкээр ороод VOTE дараад л болно. Мөн SHARE хийж олон хүнд цааш түгээгээрэй” хэмээн бичжээ.
Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм.
Зөвхөн мэргэжлийн бус аялагчдын дунд болдог ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээнд өрсөлдөж буй монгол залуусыг Та дараах линкээр орж дэмжээрэй.