Мисс А.Баярцэцэг төрсөн өдрийнхөө бэлгэнд цугларсан мөнгөөр бололцоогүй нэг айлд иж бүрэн гэр бэлэглэнэ гэж энэ сарын 4-нд цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
А.Баярцэцэг “27 насны төрсөн өдөр маш сайхан болсон. Сайн найзууд, ах эгч нарын маань буянд бэлэгний оронд өвлийн 1 гэрийн мөнгө цугларлаа. Юмыг яаж мэдэхэв дахиад 1 гэр ч олдож магадгүй байгаа. Өвлийн хүйтэнд даарч, хөрч яваа нэг ч гэсэн айлын амьдралд нэмэр болох байх гэж найдаж байна.
Харин өгөх хүнээ маш зөв сонгох нь чухал байна. Бидэнд хэд хэдэн хувилбарууд одоогоор байгаа, харин санал болгох хүн байвал яаралтай хэлж өгөөч” хэмээн бичсэн юм. Тэгвэл А. Баярцэцэг амлалтдаа хүрч ТҮК-ийн ажилтанд өчигдөр иж бүрэн шинэ гэр хүлээлгэн өгчээ.