Хүйтний улирал арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Манай орны эрс тэс уур амьсгал хүний арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаарын нөлөөгөөр арьсны барьер буюу байгалийн хамгаалалт гэмтдэг. Ийм нөхцөлд арьсаа хэрхэн арчлах, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай бяцхан зөвлөлгөөг хүргэж байна.

Эмэгтэй танд зориулсан зөвлөмж

Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог хор урхаг бол “цочир хүйтэнд” цохиулсанаас үүдэл бүхий хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх үеийн температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас – аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг.

Мэдээж, зун – дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг.

Мөн хүйтэн салхи арьсны чийгийг ч авдаг тул арьс хатуу, хуурай болно, |махыг өвөл борцолдгийг сана| мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг. Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг. Тональны кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн.

Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг. Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна. Тослог арьстай хүмүүсийг өвлийн цагт азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьсон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна.

Эрэгтэй танд өгөх зөвлөмж

Юуны өмнө эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат байдаг. Хоёрт, эрэгтэйчүүдийн шингэн алдаж, хуурайшихдаа бага. Гуравт, эрэгтэйчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх үйл явц нь ч илүү эрчимтэй байдаг. Дөрөвт, эрэгтэйчүүдийн арьс нь эмэгтэйчүүдийнхээс илүү их хэмжээний меланин ялгаруулдаг тул хэт ягаан туяанаас ч илүү их хамгаалттай байдаг. Тавдугаарт нь, эрэгтэй хүний холбогч эдийн онцлогоос үүдээс эрэгтэйчүүдэд хэзээ ч целлюлит үүсдэггүй. Зургаад нь, эрэгтэйчүүдийн хөгшрөлтийн үйл явц эмэгтэйчүүдийнхээс 5-7 жилийн хойно эхэлдэг. Хэрэв эрэгтэйчүүд энэ бүх давуу талаа бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон жилээр залуу харагдах боломжтой юм. Харамсалтай нь, тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ бүх давуу талыг үгүй болгож орхидог.

Эрчүүдийн нүүрний арьс хүйтэнд мэдрэмтгий байдаг. Хүйтний улиралд нүүрэндээ элдэв төрлийн спиртлэг лосьон түрхвэл нүүрний арьсыг түргэн хуурайшуулдаг. Тиймээс өвлийн улиралд эдгээрийг аль болох бага хэрэглэ. Үүний оронд эрчүүдэд зориулсан нүүрний тос түрхээрэй. Гадагшаа гарахаас 30- 40 минутын өмнө сахлаа хусах нь арьсаа гаднах нөлөөллөөс хамгаалахад үр дүнтэй. Сахлаа хуссаны дараа лосьон бус зөөлрүүлэгч тос түрхвэл арьсны уян хатан байдлыг хамгаална. Арьс нэгэнт хуурайшсан тохиолдолд эрчүүд ч мөн хамба шарилж, дүрдэг байхуу цайгаар бигнүүр тавьж хэрэглэж болно.

 Эх сурвалж:tipsmonos.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …