Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр ид хийж бүтээх насандаа бөөрний дутагдалд оржээ.
Монгол Бадарчин Амай буюу Золбаяр дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан. Тэрээр Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орж гемодиализийн аппаратад орж эмчилгээ хийлгэж байгаа юм.
Амай буюу Ж.Золбаяр өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ” Манайхан бушуухан гадагшаа явж эмчлүүлэхийг урьтал болгодог.Харин би Монголынхоо эмч нарт итгэж байна. Донорын хуулийг батлуулах хэрэгтэй. Зурагт үзэхээр их хурлын гишүүд, хэрүүл хийж, хов хутгаж харагдах юм. Тэгж суухаар Донорын хуулиа гаргачих хэрэгтэй байна шүү дээ. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл одоогийн байдлаар шууд тав, зургаан мянган хүнийхээ амийг аварчихмаар байна шүү дээ. Донорын хуулиа батлаад энэ хүмүүсээ яаралтай аппаратаас гаргахгүй бол улсын төсвөөс маш их мөнгө гарч байна. Улсын төсөв гэдэг чинь ард түмний мөнгө гэсэн үг шүү дээ. АНУ шиг том гүрэн байгаа биш. Монголчууд цөөхөн хоорондоо ярилцаад л гаргачих хууль шүү дээ.
Намайг бага байхад монголчууд өвөлдөө бүсээ бүслээд, хамгийн дулаан хувцасладаг байсан. Гэтэл залуус өнөөдөр пүүз өмсөөд л өвөлжчихдөг болжээ. Доороосоо дараад байвал аз жаргалтай явах хугацаанаасаа хасаад байна гэсэн үг” хэмээн ярьжээ.