2017 оны хамгийн их шуугиан тарьсан одууд

2017 он Америкийн шоу бизнесийн салбарынхны хувьд яахын аргагүй дуулиантай жил болж байна. Загварынхны дунд шуугиан их өрнөөд зогсохгүй бэлгийн хүчирхийллийн баримтууд ар араасаа дэлгэгдсэн. Олныг гайхшрахад хүргэсэн өөр олон зүйл ч болсон.

Дуучин Адель “Grammy”-д Бейонсегоос илүү амжилт үзүүлсэн. Аделийн 25 цомог Бейонсегийн Lemonade цомгоос илүү амжилт гаргасан байна.

Жастин Бибер тоглолынхоо үеэр ‘Despacito’-г дуулсан ч үгийг нь мартаж орхив.

Теннисчин Жон МакЭнроё NPR-т өгсөн ярилцлагадаа Серена Виллиамсыг эрэгтэй тамирчидтай жагсаавал чансаагаараа 700-д бичигдэнэ гэв.

Загвар өмсөгч Жижи Хадидын Буддагийн хэлбэртэй жигнэмэг барьсан видео нь Хятадуудыг хилэгнүүлж, Хонгконгт болсон шоунд оролцож чадахгүйд хүрсэн.

Меган Маркль ханхүү Харритай сүй тавьсны дараа кино цувралд хамтран тоглогч Патрик Адамс Меган хацран дээр нь үнсэж буй цахим хуудсан дээрх зургаа устгасан.

Селена Гомез the Weeknd-ээс салж Жастин Бибертэй нийлэв.

Николь Кидман Emmy шагнал гардуулах ёслолын үеэр хамтран тоглогч Александр Скарсгардыг үнсэв.

Кэти Перри реалити шоунд орж өдрөө хэрхэн өнгөрүүлж буйгаа фенүүддээ харуулав.

Metropolitan Museum of Art-д болсон арга хэмжээнд олны танил хүмүүсийн угаалгын өрөөнд тамхи татаж буй зураг нь цацагдав.

2 сарын 26-нд болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг кино шагналыг шилдэг эмэгтэй жүжигчний шагналтай сольж зарлав.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …