Д.Энхбатын ар гэрийн төлөөлөл:Б.Хурц Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм

БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.Энэ үеэр Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл”Б.Хурц нэгхэн жилийн курс төгсөөд мэргэжлийн тагнуулч болчихдог юм уу? Энэ хүн барилгын техникум төгссөн юм билээ. Миний ярьж байгааг Б.Хурц өөрөө сонсоно гэдэгт итгэлтэй байна.

2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж авчирсан.

Д.Энхбат агсныг хоёр, гурван улсын хил дамнуулж хулгайлсан нь үнэн. Үе үеийн шоронд байсан хүмүүс бүгд үүнийг мэднэ.

Ялангуяа дамжин өнгөрүүлэх шоронгийн эмнэлэгт ажиллаж байсан эмч, ажилтнууд мэдэж байгаа. Тийм учраас Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм. Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл.

1937 оны хэлмэгдүүлэлт шиг байцаалт авахын тулд хүчлэн янз бүрийн аргыг хэрэглэсэн. Энэ бол нууц биш. Би н.Ариунболд агсантай хамт Д.Энхбатыг эмнэлэгт байхад очиж байсан” гэв.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …