Шарк Г.Амартүвшин:Миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй

“Монгол телевиз”-ийн “Шарк танк” нэвтрүүлгийн содон өнгө төрхийн нэг бол яах аргагүй шүүгч Г.Амартүвшин. Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг түүнийг Хас банкны ерөнхий захирал гэдгээр нь хүмүүс сайн мэднэ

“Шарк танк”-ийн шүүгчдээс хамгийн голыг нь оносон үнэтэй зөвлөгөөг бизнес эрхлэгчдэд өгдөг энэ эрхмийг Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан анхны монгол залуу гэдэг юм билээ. Харин түүнийг билгүүн номч Б.Ринченгийн охин Индра докторын хүү нь гэдгийг нь мэдэх хүн цөөн. 

Тэрбээр энэ тухайгаа Ikon.mn сайтын Өглөөний хүн ярилцлагын буланд ярилцлага өгөх үеэрээ”Энэ нэвтрүүлэгт оролцоход миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй. Би ийм оймснуудад дуртай болсон нь бараг 20 жилийн өмнөх явдал. 2000 онд Лондонд дөнгөж хөрөнгө оруулалтын банканд ажиллахаар орж байлаа.

Тухайн үед манай босс жинхэнэ язгууртан англи хүн байсан. Жинхэнэ жентельмэн. Миний хувьд их залуу ч байж, өөрийнхөө боломжоор л хувцасладаг байв. Ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан болов уу нэг өдөр манай босс намайг дууддаг юм байна. Тэгсэн “Амараа чи шинээр орсон хүн гэхэд бусдаасаа үнэхээр илүү сайн ажиллаж байна.

Гэхдээ чамд нэг л зүйл хэлмээр байна. Чи банкир болсон хүн. Чи өндөр зэрэглэлийн харилцагчидтай харилцдаг хүн ингэж хувцаслаж болохгүй ээ. Энэ миний хувцсыг оёж өгдөг оёдолчны нэрийн хуудас. Чи энэ хүн дээр оч” гэж зөвлөсөн.

 Би өөрийгөө Ринчен гуайн үр удам гээд нэг их яриад явдаггүй. Яагаад гэхээр ийм мундаг хүмүүс тухайн зуундаа маш цөөхөн төрдөг. Энэ хүний нэрийг бариад явах зориг надад байдаггүй. Ринчен өвөөгийн маань Монгол хэл, соёл, нийгэмд оруулсан хувь нэмэр асар их. Хийсэн ажлыг нь үргэлжлүүлэх тал дээр анхааралгүй яахав. Өнгөрсөн удаад хийсэн бүтээсэн зүйлсээр нь цуврал номыг нь анх удаа гаргасан” хэмээн хэлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …