Сайн арьс арчилгааны дэглэм нь батгатай арьстай хүмүүсийн мөрдөх ёстой чухал зүйл. Өдөр сүвийг цэвэрхэн байлгаж, батганы эдгэх явцыг түргэсгэнэ. Нэг их цаг орохгүй өдөрт 2 удаа хэдхэн минут гаргахад л хангалттай. Хамгийн чухал нь? Үнэтэй бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Угаалгын өрөөндөө байгаа зүйлсээ л ашигла.
Алхам1: Зөөлнөөр сайн цэвэрлэ
Зөвхөн хурууны өндөг болон маш зөөлхөн угаагчаар нүүр болон шанаа, хүзүү, чихний ар болон урд талаа угаана. Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Бага зэргийн батгатай бол энгийн батганы эсрэг бүтээгдэхүүн сонговол зүгээр. Салицилийн хүчил болон бензол пероксид агуулсан цэвэрлэгч. Хэрвээ жороор олгодог батганы бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол зөөлөн эм ороогүй цэвэрлэгч сонгох шаардлагатай. Үнэргүй Dove, Cetaphil, эсвэл Neutrogena нь хамгийн сайн сонголт. Хэрвээ нүүрээ буддаг бол, хэт их хөлөрч арьс чинь хэт их тос ялгаруулбал орой нь 2 удаа угаагаарай. Цэвэрлээд угаагаад дахин цэвэрлэх маягаар. Нэг зүйлийг сануулахад гар угаадаг бактерийн эсрэг савангаар нүүрээ угааж болохгүй.
Алхам 2: Тоник хэрэглэх
Тоник нь илүүдэл тосыг арилгадаг бөгөөд зарим нь бүр батганы эсрэг найрлагатай байдаг. Тоникоо хөвөнд шингээн нүүр, хүзүүгээ арчина. Арьс тань үрэвсэлтэй эсвэл батганы эсрэг бүтээгдэхүүнээс болоод цочирдог бол спирт агуулаагүй бүтээгдэхүүн хамгийн сайн сонголт болно. Тоник арьсыг тань хэт хуурайшуулж, арьсыг тань цочроож байгаа бол хэрэглэх хэрэггүй.
Алхам 3: Батганы эмчилгээнийхээ тосыг түрх
Нүүрээ тоникоор арчаад сайн хатсаных нь дараа шууд батганыхаа тосыг түрхэнэ. Эмчийн жороор өгсөн тос ч байж болно, батганы тос, гел юу ч байж болно.
Алхам 4: Тос агуулаагүй чийгшүүлэгч, гел түрхэх
Тослог арьсанд тос түрхэнэ гэдэг хачин сонсогдож байгаа ч гэсэн чийгшүүлэгч тос түрхэх нь чухал шүү. Батганы эсрэг бүтээгдэхүүн арьсыг хэт хуурайшуулж, цаанаасаа чийг нэхэхэд хүрдэг. Хуурай цахлайтсан арьсаа зүгээр болгохын тулд өдөрт 2 удаа хөнгөхөн чийгшүүлэгч түрхээрэй. Чийгшүүлэгч гел, лосьон нь тосыг бодвол арай хөнгөхөн. Аль нь байсан гэсэн шошгондоо oil-free, noncomedogenic гэсэн бичигтэйг сонгоорой.