Д.Будзаан: 12 сарын байдлаар 28 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулсан тухай болон улсын хэмжээнд зохион байгуулсан “Хайрла, хамгаал” аяны үр дүнгийн талаар  мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан “ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгууллаа.

Энэ оны сүүлийн 12 сарын байдлаар 28 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Мөн 3,553 хүүхэд хохирогч болсон гэх тоо баримт байна.Дийлэнх нь бусдын биед гэмтэл учруулсан, зам тээврийн осол болон хулгайн гэмт хэрэгт өртсөн байна.Хүүхэд хохирсон асуудлыг насны ангиллаар авч үзвэл 14-17 насныхан байгаа. Тиймээс гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор тус тасгийг байгуулсан ” гэлээ.

ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Батмөнх “НҮБ-ийн ерөнхий ассеймблээс 1999 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 25-ныг охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдөр болгон зарласан байдаг. Үүнийг цагаан туузатны өдөр болгон нэрлэсэн байгаа. Уг өдрийг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 16 хоногийн турш “Хайрла, хамгаал” гэсэн үндэсний аяныг зохион байгуулсан. Тус аянд  ХЗДХ яамны дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын Их дээд сургуулиудын оюутны холбоо болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцлоо” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …