Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид ээлжит дэлгэцийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Энэ удаа Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэсэн “Солиот эх” хэмээх драмын уран сайхны киног үзэгчдэд хүргэх бөгөөд гол дүрүүдэд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, И.Одончимэг, Т.Бархүү нар тогложээ.
Киноны найруулагчаар жүжигчин И.Одончимэг ажиллажээ.Харин жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан киноны товыг зарласан байна. Үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа тус кино энэ сарын 29-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх гэнэ.