Тээврийн хэрэгслийн албан татвараа энэ сарын 25-ны дотор төлөхгүй бол торгуультай


2017 онд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Татварын ерөнхий газраас “2017.12.25-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх тухай” санамж мессэжийг харилцах утасны дугаарын дагуу хүргүүлсэн.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг www.smartcar.mn буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар болон доорхи цэгүүдэд төлөх боломжтой.

Дүүргүүдийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрууд:

 

Тус тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгоно.

Зөрчлийн тухай хуулийн заалт:

7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …